༄༅། АЯН ЗАМЫН ЕРӨӨЛ
༄༅། АЯН ЗАМЫН ЕРӨӨЛ
Энэхүү "Бүхнийг харагч" нүд бүхий "Аян замын ерөөл" нь 2016 оноос өмнөх утас дээр автоматаар уншихгүй.
Бүтээгдэхүүний бүтэц:
MANTRA наалтын хоёр талд машин зорчиж буй замыг бүхэлд нь нүд цавчилгүй харж, аюул осол холуур одохыг ерөөж буй бүхнийг харагч Бурханы нүд болон Жанрайсаг бурхны зүрхэн тарни бий.
MANTRA гэдэг нь Тарни гэсэн үг юм. Энэхүү наалт нь Аян замын ерөөл, Хийморийн сан зэргийг уншдаг бөгөөд машинд суусан хэн бүхэнд аз хийморь, сайн сайхныг ерөөж буй номтой.
Хэрэглэгч өөрийн гар утас аа тарнитай наалтад хүргэхэд "Аян замын ерөөл" автоматаар гар утас дээр нь уншиж эхлэнэ. Ямар нэгэн апп суулгах хэрэггүй.
Хэрэглэгчийн аюулгүй байдалын үүнднээс маанийн дууг хаасан байгаа тул та хөдөлгөөнд оролцоогүй үедээ дуу чимээг тохьруулан нээгээрэй.
Тарнийн тайлбар ном дээр "Аян замын ерөөл" маанийн Монгол орчуулга, Монголоор хэлээр Төвөд маанийн дуудлага мөн Төвөд хэлээр бичсэн "Аян замын ерөөл" байдаг.
Хайрцаг дотор чипийг хэрэглэгчид хүрэх хүртэл гэмтээхгүй байхаар хамгаалсан.
Зам харж буй тарнийг хар дэвсгэр дээр бүдэг саарал өнгөөр бичиж, бүхнийг харагч нүдийг тодотгож өгсөн нь машины өнгө үзэмжид нөлөөлөхгүй байхаас гадна бусдад таагүй мэдрэмж төрүүлэхгүй байх давуу талтай.
Бүтээгдэхүүний давуу тал ба хэрэглээ
Хол газар аян замд гарах, аялал зугаалга, ан авт явах, худалдаа наймаа эрхлэх гэж буй хэн бүхэнд зориулсан.
Шинэ машин худалдан авч буй нэгэнд өгч болох хамгийн сайхан бэлэг.
Аюул осол холуур өнгөрч, аз хийморь ивээж, олз омог дүүрэн явахыг ерөөгч Бурханы номд сүсэгтэй хэн бүхэнд зориулсан.
Хадаг шиг нарны хаалтаас унжиж, явдал дунд унадаггүй.
Эргэдэг хүрд шиг нүд гялбуулж, зам харахад анхаарал сарниулдаггүй.
"Арван зүгийн аюулаас хамгаалагч" хэмээх "Чогжү Мүнсэл" мааниар аравнайлсан ерөөлийн хүрдийг хүссэн үедээ уншуулж, номын адис жанлав хүртэх боломжтой.
Аав ээжүүд үр хүүхдээ аюул ослоос хол явахыг ерөөж машинд нь нааж өгөх боломжтой.
༄༅། ЗАРИМ УТАСНЫ ТОХИРГОО ЗААВАР
Зарим төрлийн Андройд утаснуудын NFC tag-г унтраасан байдаг тул нээгээрэй. Үүний тулд Settings хэсэгрүү ороод Search дээр нь NFC гэж бичээд хайхад гарч ирнэ. NFC гэсэн хэсгийг ON болгоод ажиллаж эхлэнэ.
ГАР УТАСНЫ ТОХИРГОО ВИДЕО ЗААВАР
Энэхүү тарнитай чипийг машиныхаа урд салхины шил дээр нааж хэрэглэдэг.